Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,240 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд1705 нь нийслэл хотод, 1535 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 3,899 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 14 хүн нас барлаа. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,334 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 39,792 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа гэнэ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 13 962 нь хөнгөн, 5457 нь хүндэвтэр, 1649 нь хүнд, 266 нь маш хүнд байна.