ХӨСҮТ-өөс орон нутаг ба дүүргээс эерэг гарсан сорьцуудад PCR шинжилгээн дээр суурилсан дельта вирусийг илрүүлэх тандал судалгааг хийжээ. Ингэхэд ихэнх аймгуудаас ирсэн сорьцонд мутацилагдсан дельта вирус илэрчээ. Тодруулбал, Улаанбаатар болон 18 аймагт дельта хувилбар илэрсэн байна. ХӨСҮТ тавдугаар сарын нэгнээс PCR шинжилгээнд суурилсан мутаци хувилбаруудыг илрүүлэх шинжилгээг хийж эхэлсэн. Үүнийг баталгаажуулахын тулд Япон улс руу сорьц илгээгээж MJS шинжилгээгээр баталгаажуулж байсан.
Мөн ДЭМБ-аас MJS-ийн шинжилгээг хийх боломжгүй бол PCR шинжилгээнд суурилсан мутаци илрүүлэх шинжилгээг хийж болно гэсэн зөвлөмжийг гаргаад буй. Иймд манай улс PCR шинжилгээнд суурилсан мутаци илрүүлэх шинжилгээг хийж, дараах аймгуудад мутацилагдсан дельта вирус тархаж байгааг илрүүлжээ. Ингээд дельта хувилбарыг илрүүлэх шинжилгээ хийсэн байдлыг танилцуулж байна.
Монгол Улсын хүн амын дунд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавирустхалдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ-наас зөвлөж байна.