Италийн алдарт жүжигчин, дуучин Адриано Челентано Ерөнхий сайд Сильвио Берлускониг шүүмжилж, захидал илгээжээ. “Il Fatto Quotidiano” сонинд нийтлэгдсэн уг захидалд “С.Берлускони шиг хүн Италийг удирдаж чадахгүй гэдгийг ойлгохын тулд аль нэг намын гишүүн байж, улс төрд оролцоод байх шаардлагагүй.
Өөрийнхөө худалч, амиа хичээсэн занг нуух гэсэн тэр сөрөг хүчнийхэн рүү дайрч эхэллээ. С.Берлускони ядаж шүүх, цагдаа, биеэ үнэлэгчидтэй орооцолдохгүй байж чадахгүй хүн” гэсэн байна. Ерөнхий сайд Сильвио Берлусконийг авлига авсан, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр Миланы шүүх шалгаж байгаа юм.