Москва хотын захирагч С.Собянин тавдугаар сарын 1-нд Үйлдвэрчний эвлэлийн цуглааны үеэр үг хэлж байхад нь хүмүүс түүн рүү өндөг шиджээ. ОХУ-ын сөрөг хүчний “Өөр Орос” намын гишүүд эсэргүүцлээ ийнхүү илэрхийлсэн байна.
Тэд Триумфалийн талбайд жагсаал хийхийг зөвш өөрөхийг шаардаж байгаа юм. Өмнө нь “Единая Россия” намын хэсэг гишүүн Хотын захиргааны байрны өмнө цуглаан зохион байгуулж, ажлын байр бий болгох, цалин нэмэхийг шаардаж байсан.
Үүний дараа С.Собянин хотын замыг шинэчлэх тухай мэдэгдсэн билээ.