Одоогоос долоон жилийн өмнө Европын холбоонд элссэн Унгар, Латви, Польш, Словак, Словен, Чех орны иргэд ХБНГУ, Австрид ажиллах эрхтэй болсон тухай “The Daily Telegraph” сонинд мэдээлжээ. Голдуу Зүүн Европын эдгээр орны иргэдийг ХБНГУ, Австрид ажиллах эрхийг 2004 онд хязгаарласан юм.
Одоогийн байдлаар ХБНГУ-д 461 мянган ажлын байр байгаа бөгөөд тэнд цалин өндөр, нийгмийн хангамж нь бусад улсынхтай харьцуулахад илүү сайн юм байна. Тус улсын Ажил олгогчдын холбооны дарга Дитер Хундт “Манай улс Европын бусад орноос ажиллах хүч хүлээж авахад бэлэн байгаа.
Одоогийн байдлаар улс даяар нэг сая орчим ажлын байр бий” гэсэн байна.