АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн ням гаригт телевизээр хийсэн мэдэгдэлдээ “Пакистаны Абботтабад хотод болсон тусгай ажиллагааны үеэр “Аль-Каида” бүлэглэлийн тэргүүн Осама бин Ладен амь үрэгдсэн” гэлээ. Түүнчлэн Осамагийн цогцос Америкийн тусгай албаныхны хяналтад байгаа хэмээн тэрбээр мэдэгдэв. “Осама бин Ладены сураг өнгөрсөн оны наймдугаар сараас гарч эхэлсэн.
Харин хаана байгааг нь өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн. Америкийн цэргүүд террористыг устгаж чадлаа. Шударга ёс ялан дийллээ. “Аль-Каида”-г ялах хамгийн том алхам бол энэ” хэмээжээ. Энэ мэдэгдлийн дараа АНУ-ын томоохон хотуудад хүмүүс Осама бин Ладеныг дарсан хэмээн баярлацгааж байна.
CNN агентлагийн мэдээлж буйгаар Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг байсан газарт хүмүүс цуглан “Алан хядагч баяртай” хэмээн дуулж байсан гэнэ. “Бид лалын шашинтай дайтаж байгаа юм биш. Олон хүний аминд хүрсэн алан хядагч лалын шашинтан байсан” хэмээн Барак Обама онцолжээ.
Осама бин Ладеныг устгасны хариуд “АльКаида” болон бусад алан хядагч бүлэглэл халдлага зохион байгуулж магадг үй хэмээн гадаадын хэвлэлүүдэд бичиж байна. АНУ-ын Төрийн департамент ард иргэддээ энэ талаар сэрэмжлүүлж, Ойрхи Дорнодын орнууд дахь дипломат төлөөлөгчийн газруудынхаа харуул хамгаалалтыг чангатгахыг уриалсан байна.
Х.ЧИМЭГ