Америкийн хамгийн нэр хүндтэй брэндүүдийн рейтингийг гаргадаг “CoreBrand” компани “Brand Power” хэмээх жагсаалтыг танилцуулжээ. “Popsop” цахим хуудсанд мэдээлснээр энэ оны хамгийн хүчтэй, нөлөө бүхий брэндээр “Coca- Cola” шалгарсан байна.
Хоёрдугаар байрт “Hershey” шоколад бичигдсэн бол түүний араас “Campbell Soup” удаалав. “Coca-Cola”-гийн гол өрсөлдөгч “Pepsi” жагсаалтын 12 дугаарт орсон гэнэ. Америкт төдийгүй дэлхийд алдартай брэндийн рейтингийг тодорхойлохдоо “CoreBrand” компани борлуулалтын найман мянган менежер болон 200 мянган хэрэглэгчийн дунд судалгаа явуулсан байна.
Өмнө нь тус компани хамгийн үнэтэй, өсөх ирээдүйтэй, олонд хүрсэн нэрийн бүтээгдэхүүнийг шалгаруулж байсан юм.