АНУ-ын Алабама мужид дэгдсэн хар салхины улмаас 25 хүн нас барсан тухай АР мэдээлжээ. Түүнчлэн Миссисипи, Арканзаст гамшгийн үеэр таван хүний амь эрсэдсэн байна. Алабамад орших “Браунс Ферри” АЦС-ын үйл ажиллагаа доголдож, цахилгаан тасалджээ.
Америкийн Ерөнхийлөгч Барак Обама хар салхинд өртөж нас барсан хүмүүсийн ар гэрт болон орон гэргүй болсон иргэдэд тусламж үзүүлэхээ мэдэгдэв. Тус улсын Геологийн албанаас мэдээлж буйгаар Теннесси, Жоржиа, Өмнөд Каролина зэрэг мужид хар салхи дахин дэгдэж магадгүй гэнэ.