Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан Мигель Ангель Родригесийг Францын “Alcatel” компаниас 800 мянган долларын авлига авсан хэмээн буруутгаж, таван жилийн хорих ял түүнд оноожээ. Тэрбээр Төрийн тэргүүн байхдаа тус компанид Засгийн газартай 149 сая долларын гэрээ хийхэд тусалж, хариуд нь мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Тус улсын шүүх долоон жилийн ял оноосон ч давж заалдсан гэнэ. Өдгөө 69 настай тэрбээр төрийн байгууллагад ажиллах эрхээ 12 жилээр хасуулсан аж. Мигель Ангель Родригес 1998-2004 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж, дараа нь Америкийн улсуудын нийгэмлэгийн (OAS) ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж байжээ.
Х.ОДОН