Умард Африкийн болон Арабын орнуудад гарч буй эмх замбараагүй байдал, дайнаас зугтсан иргэд Италиар дамжин Европ руу ирсээр байгаа билээ. Цагаачдад Шенгений бүсэд чөлөөтэй зорчих эрх олгосон Италийн эрх баригчдыг Европын холбооны улсууд шүүмжилж байгаа бөгөөд Шенгений хэлэлцээрт өөрчлөлт хийх тухай саналыг Франц, Итали улсын Ерөнхийлөгч нар гаргажээ.
Шенгений орнууд хил хамгаалалтаа чангатгаж, нэг улсаас нөгөөд зорчиж буй иргэдийн бичиг баримтыг нэгбүрчлэн шалгах тухай заалтыг хэлэлцээрт нэмж оруулахыг Н.Саркози, С.Берлускони нар хүсэж байгаа юм. “Бид эдийн засгийн нэгдсэн систем бий болгож, тив даяараа хэрэглэх мөн гөн тэмдэгт гаргасан. Шенгений хэлэлцээрт ч гэсэн улс бүрийн нөхцөл байдлыг харгалзсан заалт оруулах хэрэгтэй” хэмээн Францын Ерөнхийлөгч Н.Саркози хэлжээ.
Х.ГЭРЭЛ