Зургаан хүүхдийн эцэг эх болоод буй Брэд Питт, Анжелина Жоли нар асрагч хайж байгаа гэнэ. Калифорни, Шинэ Орлеан, Францад киноны зураг авалтад оролцож буй тэд хүүхдүүдийг нь 24 цагийн турш харах, асрах найдвартай хүн хайж буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Асрагч нь сурган хүмүүжүүлэх мэдлэгтэй, дээд боловсролтой, англи, францаар ярьдаг байх шаардлагатай гэнэ. Одоохондоо тэд Брэдийн ээж, аавд хүүхдүүдээ “даатгаж” байгаа бөгөөд Франц дахь харшдаа түр хугацаагаар амьдарч байгаа юм байна.