Алдарт зураач Энди Уорхолын амьдарч байсан дөрвөн давхар байшинг үнэ хаялцуулан зарах тухай “New York Magazine”-д мэдээлэв. Манхэттэний Лексингтон- Авенюд орших энэ байшин 4.3 сая ам.доллар хүрэх магадлалтай гэнэ. “Campbell’s шөлний сав”-ыг бүтээсэн Энди амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг энд өнгөрүүлсэн юм.