Чернобылийн АЦС-ын дөрөвдүгээр блокт ажиллаж байсан ажилчдын буруугаас осол гарч, цөмийн реактор дэлбэрснээс хойш 25 жил өнгөрчээ. 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд гарсан энэ ослын улмаас одоогийн Орос, Украин, Беларусийн нутагт цацраг идэвхт бодис тархсан билээ.
АЦС-ыг одоогоос 11 жилийн өмнө хааж, дээгүүр нь хаалт барьсан ч сүүлийн жилүүдэд энэ хаалт нурсаар байгаа. Чернобылийн АЦС-ын ослын 25 жилийн ойгоор Киевт “Цөмийн эрчим хүчний аюулгүй байдал” сэдэвт олон улсын хурал болжээ. Уг арга хэмжээнд АНУ, Европын орнуудаас мэргэжилтнүүд ирж лекц уншсан бөгөөд цацраг идэвхт бодисын хор хөнөөлөөс хүн төрөлхтнийг сэргийлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцжээ.
Украины Ерөнхийлөгч Виктор Янукович “Цацрагийн бохирдлыг арилгах зорилгоор “Укрытие” хэмээх төсөл хэрэгжүүлэхэд 550 сая еврог улс орнууд хандивласан” хэмээжээ. Мөн ойн арга хэмжээний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол болсон байна.