Сири дэх АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийг эргүүлэн татаж эхэллээ. Ингэснээр Сирийн нийслэл Дамаскт Элчин сайд цөөн хэдэн дипломатч үлдэх болж байна. АНУ-ын Төрийн департаментаас хийсэн мэдэгдэлд “Өөрсдийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд ийм арга хэмжээ авч байна.
Сирид эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш 250 хүн нас барсан тухай олон улсын байгууллагууд мэдэгдсэн” гэжээ. Сирийн эрх баригчдын эсрэг хориг хэмжээ авах талаар Цагаан ордон хэлэлцэж эхэлсэн бөгөөд хэрэв энэ саналыг Ерөнхийлөгч Барак Обама зөвш өөрвөл Башар Асад тэргүүтэй хүмүүсийн дансны гүйлгээг зогсоох гэнэ.
Одоогоор Дараа, Дамаскт эсэргүүцлийн цуглаан үргэлжилсээр байгаа юм.
Х.ОДОН