ХБНГУ-ын цагдаагийн ажилтнууд дугуй унаж, албаа гүйцэтгэхээр болжээ. Европын орнуудад нүүрлэсэн эдийн засгийн хямралаас үүдэлтэй шатахууны үнэ өсөж байгаатай холбогдуулан ийм арга хэмжээ авч байгаа аж. Тэд гэмт хэрэгтний араас хөөх зэрэг зайлшгүй тохиолдолд л машин унах бөгөөд эргүүл хийхдээ ихэвчлэн дугуйгаар явах гэнэ.
Цагдаагийнхны хэрэгцээнд зориулан төсвөөс олгодог мөнгийг багасгаж, цагдаа бүрт унадаг дугуй олгох шийдвэрийг тус улсын Засгийн газар ийнхүү анх удаа гаргаж байна. Уг шийдвэрийг тэд “Бид зөвхөн мөнгө хэмнэж байгаа юм биш. Энэ нь экологи, цаашлаад цагдаа нарын эрүүл мэндэд ч тустай” хэмээжээ.