Малайзын хамгийн консерватив муж гэгддэг Теренггануд 66 хөвгүүнийг “жинхэнэ эр хүн болгож хүмүүжүүлэх лагерь” руу илгээжээ. Ижил хүйстнээ сонирхдог хүмүүсийг хүлээн зөвшөөрдөггүй, хатуу ёс жаягтай тус улс хөвгүүдээ гомо болохоос сэргийлэн ийм арга хэмжээ авч байгаа гэнэ.
Теренггану мужийн багш нар 13-17 насны 66 хүүхдэд шашин судлалын болон биеийн тамирын хичээл тусгайлан орж, эршүүд болгох гэнэ. “Эдгээр хүүхдийн бие бялдрын хөгжил болон сэтгэхүй нь үеийнхнээсээ өөр байсан.
Тэд охид шиг аяглаж байгаа нь түгшүүрийн дохио” хэмээн боловсрол хариуцсан ажилтан Разали Дауд хэлжээ.
“Энэ нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа явдал. Ижил хүйстнүүдийг хавчин хяхах явдал хаа сайгүй байдаг. Харин насанд хүрээгүй хүүхдүүдийг албадан сургана гэдэг байж болшгүй зүйл” хэмээн Малайзын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сайд Шахризат Абдул Жалил хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцлон хэлсэн байна.