Оросын тэрбумтан Роман Абрамовичийн найз бүсгүй Дарья Жукова Лос-Анжелес дахь харшаа 19.5 тэрбум доллараар зарсан тухай “The Wall Street Journal” мэдээлжээ.
Тосканы загвараар барьсан энэ харшийг тэрбумтан найз бүсгүйдээ өнгөрсөн жил бэлэглэсэн аж. Леонардо ди Каприо, Холли Бэрри нарын гэртэй зэргэлдээ орших тансаг харшаа яагаад зарах болсон, мөн хэн худалдаж авсныг нь Дарья нууцалж байгаа гэнэ.