Йемен улсыг 32 жил удирдсан Ерөнхийлөгч Али Абдалла Салехыг огцруулах тухай шийдвэрийг эрх баригч “Бүх ардын конгресс” нам гаргажээ. Тус улсад сүүлийн гурван сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал, түүнийг дагасан үймээнийг намжаах зорилгоор ийм шийдэлд хүрсэн гэж Засгийн газрын тусгай төлөөлөгч Тарик Шами албан ёсоор мэдэгдсэнийг АР дамжуулав.
Али Абделла Салех 30 хоногийн дотор албан тушаалаа дэд ерөнхийлөгчид хүлээлгэн өгөх бөгөөд Парламент хоёр сарын дараа шинэ Төрийн тэргүүнийг сонгох сонгууль явуулах гэнэ.
Сөрөг хүчнийхэн “Ерөнхийл өгч огцорсон тохиолдолд бид эсэргүүцлийн жагсаалыг зогсооно” хэмээн мэдэгдэж байна. Шинэ засгийн газрын гишүүдийн тал хувь нь эрх баригч намын төлөөлөгчдөөс, харин сайд нарын танхимын 40 хувь нь сөрөг хүчнийхнээс бүрдэнэ хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.
Харин өөрийн болон гэр бүл, ойр дотныхныхоо аюулгүй байдлыг хангахыг Ерөнхийлөгч Али Абдалла Салех хүсэж байна. “Сөрөг хүчнийхэн иргэний дайн дэгдээж байна.
Гэхдээ улс орон, ард түмэн минь миний хувьд чухал учраас би Ерөнхийлөгчийн суудалд хоргодохгүй. Харин миний ойр дотнынхны аюулг үй байдлыг хангах болзол тавьж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.