Сансрын уудамд аялах төхөөрөмж зохион бүтээхэд зориулан 270 сая доллар зарцуулахаа НАСА мэдэгдлээ. Олон улсын сансрын станц руу тоног төхөөрөмж, эд материал, хүмүүсийг хүргэх хөлгүүдийг зохион бүтээх төсөлд “Боинг”, “Сиерра Невада”, “Спес эксплорэйшн техноложис” компани хамтран ажиллах гэнэ.
39 жил “тээвэр хийсэн” “Дискавэри” хөлөг өнгөрсөн хоёрдугаар сард сүүлчийн удаа сансарт ниссэн бөгөөд түүний халааг авах өндөр хүчин чадалтай пуужин хэрэгтэй байгаа аж.
“Дэлхийн тойрог замд ачаа тээвэрлэх, мөн жуулчдыг олон улсын сансрын станц руу хүргэх “такси”-г ойрын хугацаанд зохион бүтээнэ гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн НАСАгийн мэргэжилтэн Мак Алистер хэлсэн байна.
Х.Чимэг