ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин нууц авьяасаа харуулжээ. Саяхан болсон “Белые медведи”, “Форвард” багийн тэмцээний үеэр тэрбээр талбайд гарч, өрсөлдөгчийнхөө хаалганд хэд хэдэн шайб оруулсан гэнэ. Жүдогоор хичээллэдэг, керлинг сонирхдог, цанаар ч гулгачихдаг Ерөнхий сайд “Формула-1” тэмцээний үеэр уралдааны машин жолоодсон.
Харин хоккей тоглодог, тэр бүү хэл ЦСКА-гийн хамгаалагч асан, алдарт хоккейч Алексей Касатоновын шавь гэдгийг нь хүмүүс төдийлэн мэддэггүй байжээ. “Багадаа тэшүүрээр гулгадаг байсан. Харин сүүлийн хоёр сар Алексей Касатоновоор хоккей заалгаж байгаа” гэж тэрбээр МК сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.