Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто манай улсад айлчилж байна. Сайд Б.Батцэцэг түүнийг угтан авч, Гадаад харилцааны яамны төв хаалганы дэргэд гэрэл зураг авхуулахдаа Унгар улсын төрийн далбааг андуурч, өөр туг байрлуулжээ. Тодорхой хэлбэл, Унгар улсын далбаа УЛААН, ЦАГААН, НОГООН өнгө дараалсан байдаг. Харин Гадаад харилцааны яамны төв хаалганы дэргэдэх далбаа УЛААН, НОГООН, ЦАГААН гэсэн дараалалтай туг байжээ. Үнэн хэрэгтээ уг буруу харуулсан далбаа нь Болгар улсынх аж. Болгар Улсын далбааны зөв байрлал нь ЦАГААН, НОГООН, УЛААН аж. Бид Википедиа нэвтэрхий толиос УЛААН, НОГООН, ЦАГААН гэсэн хөндлөн дараалалтай туг хайсан боловч огт гарч ирээгүй юм.
Гадаад харилцааны нэр хүндэд сэв суулгасан эл бүдүүлэг үйлдлийг судлаачид буруутган хэлэлцэж, хариуцлагагүйг нь гайхаж байна. Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто манай сайдтай албан ёсны хэлэлцээр хийж, өндөр өртөг бүхий амьсгалын аппарат хандивласан юм.