Ливийн Мисурата хотод америк гэрэл зурагчин Крис Хондрос амиа алдсан тухай АР агентлаг мэдээллээ. “Getty Images” агентлагийн ажилтан тэрбээр сүүлийн жилүүдэд Ирак, Афганистан зэрэг халуун цэгт ажиллаж байсан юм. “World Press Photo” шагналын эзэн Хондрос дөрвөн сэтгүүлчийн хамт мягмар гаригт Мисуратад ирсэн аж.
Түүнтэй хамт явсан Британийн сэтгүүлч, найруулагч Тим Хетерингтон ч мөн суманд өртөж нас барсан байна. М.Каддафийн цэргүүд босогчдын хооронд тулаан үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар Мисуратад гадаадын дөрвөн сэтгүүлч байгаа бөгөөд тэдний хоёр нь шархадсан гэж “Ройтерс” мэдээлсэн билээ.
Дашрамд дурдахад, Францын Ерөнхийлөгч Николя Саркози лхагва гаригт Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлийн тэргүүн Мустафа Абдель Жалильтай уулзжээ. Босогчдыг удирдаж байгаа Мустафа Абдель Жалиль М.Каддафийн эсрэг үргэлжлүүлэн тэмцэхээ мэдэгдэж, сөрөг хүчнийхнийг дэмжиж байгаа Францын эрх баригчдад талархал илэрхийлсэн байна.