Кубын нийслэл Гаванад болсон Коммунист намын VI их хурлын үеэр намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар Рауль Кастрог сонгосон тухай АР мэдээллээ. Ингэснээр 1965 оноос хойш тус намын тэргүүнээр ажиллаж буй Фидель Кастро албаа хүлээлгэн өгч байгаа аж.
Сүүлийн таван жил эрүүл мэнд нь тааруу гэсэн шалтгаанаар намын ажилд бараг оролцоогүй тэрбээр Кубын сонинуудад нийтлэл бичиж байгаа билээ. Хурлын төлөөлөгчид эдийн засгийн шинэчлэл хийх, хөдөө аж ахуйг хөгжүүлэх талаар тусгай хөтөлбөр гаргах зэрэг шийдвэр гаргасан байна.