Казахстаны сөрөг хүчний “Голос Республики” сонин “WikiLeaks” цахим хуудастай хамтарч ажиллахаар болжээ. АНУ-ын дипломатуудын захидал, цахилгааныг нийтэд дэлгэсэн Жулиан Ассанж “Казахстаны тухай олон баримт бий.
Мэдээж энэ нь эрх баригчдын тухай дипломатуудын юу гэж ярьдаг талаар” гэж мэдэгдсэн байна. “Голос Республики” сонины ерөнхий эрхлэгч “Хамтарч ажиллах саналыг Жулиан Ассанж тавьсан.
Бид ч их баяртай байгаа” гэжээ. Казахстаны эрх баригчид энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.