“Toyota Motor” компанийн Япон дахь үйлдвэрүүд өчигдрөөс ажиллаж эхэлсэн байна. Өнгөрсөн сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамийн улмаас түр хугацаагаар хаагдаад байсан энэ үйлдвэрүүд 50 хувийн хүчин чадлаар ажиллах гэнэ.
Түүнчлэн “Honda Motor” компани ч үйлдвэрүүдээ ажиллуулж эхэлсэн тухай АР дамжууллаа. Байгалийн гамшгийн улмаас үйлдвэрүүдийн зарим тоног төхөөрөмж эвдэрсэн тул тэднийг засах, шинэ эд анги суурилуулахад нэлээд хугацаа оржээ.