Их Британийн ханхүү Гарри зэвсэгт хүчинд таван жил алба хаасныхаа дараа ахмад цол хүртсэн тухай BBC агентлаг мэдээллээ. Афганистанд хэдэн долоо хоног ажиллаж байсан тэрбээр саяхан байлдааны нисгэгчийн 10 сарын дамжааг амжилттай төгссөн юм. Уэльсийн дэслэгч цолтой байсан Гарри ахмад болсныхоо дараа Афганистанд алба хаах хүсэлтэйгээ илэрхийлсэн аж.