Японы “Фүкүшима-1” АЦС-д гарсан ослын үр дагавар дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Осол гарсан блокуудад “Packbot” хэмээх робот ажиллаж, гэмтлийн талаарх мэдээллийг цуглуулж байгаа тухай “Ройтерс” мэдээлэв.
Станцын ойр орчимд цацраг идэвхт бодис их тархсан тул тэнд хүмүүс ажиллах боломжгүй гэж үзсэн “iRobot” компани өөрийн бүтээлүүдээ бэлэглэсэн аж. Блокийн гэмтэл гарсан хэсэгт ажиллаж буй робот реактор болон гаднах бортого, хөргөх төхөөрөмжүүдийн зургийг авч байгаа юм байна.
Ингэснээр аль хэсэгт нь ямар гэмтэл гарсан, мөн яаж засах талаар дэлгэрэнгүй мэдээллийг мэргэжилтнүүдэд өгөх боломжтой болж байна.
ТЕРСО компанийн удирдлага “Ойрын есөн сарын дотор АЦС-ыг аюулгүй болгоно” хэмээн мэдэгдэж байсан юм.
Х.Одончимэг