Египетийн Үндэсний ардчилсан намыг татан буулгах тухай шийдвэрийг тус улсын Дээд шүүх гаргасан байна. Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн тэргүүлж байсан энэ намын бүх өмчийг улсын мэдэлд шилжүүлэхээр болжээ. “Энэ намын дэглэм унаж, тэргүүнийг нь шүүхээр шалгаж байгаа. Тийм учраас нам үйл ажиллагаагаа явуулна гэдэг утгагүй” хэмээн Дээд шүүх үзсэн байна.
Ерөнхийлөгч асан Хосни Мубарак огцорсноос хойш Үндэсний ардчилсан намын статус тодорхойгүй болж, татан буулгах саналыг сөрөг хүчнийхэн дэвшүүлж байсан юм. Түүнчлэн Хосни Мубаракийг хоёр хүүгийнх нь хамт авлига авсан, мөн Тахририйн хувьсгалын үеэр нас барсан хүмүүсийн үхэлд буруутай хэмээн шалгаж байна.