Армяны дунд сургуулийн программд шатрын хичээл оруулах болсон тухай тус улсын Боловсролын сайд Арман Айвазян албан ёсоор мэдэгджээ. Шатрын сурах бичиг, сургалтын программыг боловсруулахын тулд улсаас 1.5 тэрбум ам.доллар зарцуулахаар болсон байна.
Түүнчлэн их сургуулиудад шатрын багшийн анги нээхээр шийдсэн аж. “Дунд сургуулийн сурагчдад шатрын хичээл орох нь тэдний оюун ухаан, логик сэтгэлгээг хөгжүүлнэ” хэмээн Армяны Ерөнхийлөгч Серж Саргсян үзэж байна.