ХБНГУ-ын Дежка хотод 15 кг жинтэй Чико хэмээх муур амьдардаг гэнэ. Одоо зургаан настай тэрбээр дэлхийн хамгийн тарган муураар тодроод байна.
“Чико амттанд дуртай. Эхлээд түүнийг таргалаад байхаар нь өвдсөн юм болов уу гэж бодоод эмнэлэгт үзүүлсэн. Гэтэл тэр эв эрүүл гэж эмч нар хэлсэн юм. Тийм болохоор бид санаа зовохоо больсон” гэж эзэд нь ярьжээ.
Чико өдөрт хоёр уут муурны хоол иддэг гэнэ.