Америкийн төв, зүүн хэсгээр гурван өдрийн турш үргэлжилсэн хар салхины улмаас 26 хүн амиа алдсан тухай АР агентлаг мэдээлэв. Умард Каролина, Алабама, Арканзас мужид барилга байшин нурж, их хэмжээний хохирол учирсан байна.
“The Weather Channel” телевизийн дамжуулснаар баасан, бямба гаригт тус улсад 185 хар салхи гарсан аж. Хар салхи модыг булга татаж, цахилгаан дамжуулах шугамыг гэмтээсэн байна. Гамшигт өртсөн мужид бэртэж гэмтсэн хүний тоо өсөх хандлагатай байгаа талаар эрх баригчид онцолжээ.
Х.ОДОН