Япон улсын нийслэл Токиог нүүлгэн шилжүүлж магадгүй тухай АР мэдээлжээ. Газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшигт Токио өртс өн тохиолдолд нийслэлийг өөр хот руу шилжүүлэхээр тус улсын эрх баригчид төлөвлөж байгаа гэнэ.
Японы Засгийн газар 50 мянгаас дээш хүн амтай хэд хэдэн хот байгуулах төсөл боловсруулж байгаа юм байна.
Ирэх долдугаар сард Парламентад өргөн барих уг төсөл батлагдвал энэ оны сүүлчээр шинэ хотуудын бүтээн байгуулалт эхлэх аж.