Хятадын зураач Ай Вэйвэйг татвар төлөхөөс зайлсхийсний улмаас баривчилснаа тус улсын хууль сахиулагчид албан ёсоор мэдэгджээ.
Энэ сарын 3-нд Бээжингийн нисэх онгоцны буудлаас түүнийг саатуулсан бөгөөд хаана хорьсон, ямар хэрэгт буруутгаж байгаа нь тодорхойгүй байсан юм. Дөрөв хоногийн дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яам Ай Вэй
вэйг татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн мэдэгдснийг “Синьхуа” агентлаг дамжуулав. Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагынхан эрх баригчдыг эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн учраас түүнийг баривчилсан хэмээн үзэж буй аж.
Хятадын зарим хэвлэлд бичсэнээр зураач садар самуун бичлэг интернэтээр цацсан гэнэ. Харин Ай Вэйвэй энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.