“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам эхний тойрогт 52 кг-д таарсан эхний учраа Узбекистаны жүдоч Дияро Килдияроватай барилдан, яллаа. Ингэснээр тэрбээр шөвгийн 16-д шалгарлаа. Одоо тэрбээр Швейцарын Ф.Кохертой шилдэг наймд үлдэхийн төлөө барилдана. Л.Сосорбарам өмнө нь хэвлэлд "Осака Их Дуулгын дараа гадаадын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийхэд алдартай бөхчүүдтэй барилдаж үзлээ. Японы Абэ Үтатай барилдсан. Японы Абэ Үтаг ялах хүсэлтэй" хэмээн ярьсан удаатай.
Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголоос эрэгтэйчүүдийн 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү мөн Беларусийн Д.Минкоутай хүч сорих билээ.