ОХУ-ын нийслэл Москвагийн Можайн замын ойролцоо орших түр хоргодох байранд хууль бус цагаачид амьдарч байсныг цагдаагийнхан илрүүлсэн тухай “РИА Новости” мэдээллээ. Дундад Азийн орнуудаас ирсэн 110 хүнийг одоогоор саатуулаад байгаа хэмээн тус улсын Цагаачлалын албанаас мэдэгдсэн байна.
Бөмбөгдөлт, байгалийн гамшгийн үеэр иргэдийг байр луулах ёстой энэ байгууламжийг Орост хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдэд түрээслүүлсэн гэх таамаглал ч байна. Түр хоргодох байранд амьдарч байсан хүмүүсээс 16-г нь хар тамхи наймаалсан хэргээр шалгаж байгаа гэнэ.