Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони 2013 онд болох парламентын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэнийг Их Британийн “The Guardian” сонинд мэдээлсэн байна. Гадаадын сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр тэрбээр “Шинэ Ерөнхий сайдаар томилогдож магадгүй хүн бол Хууль зүйн сайд Анжелино Алфано” хэмээн онцолжээ.
Италийн хууль зүйн салбарт шинэчлэлт хийснээрээ олны анхааралд өртөж буй Анжелино Алфаног эрх баригчдын эрх ашгийг хамгаалахын тулд хуульд өөрчлөлт оруулж байна хэмээн шүүмжлэх нь ихэсчээ. Түүнийг Сильвио Берлускониг тойрсон хэл ам, авлигын хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд ажилладаг гэж хэвлэлүүдэд бичиж байсан юм.
Х.ЧИМЭГ