Хүн төрөлхтний эв нэгдлийн наадам “Токио-2020” өчигдөр албан ёсоор хөшгөө нээснийг тус наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко мэдэгдсэн. Энэ удаагийн олимпын наадмын нээлтийн торгон агшнууд “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцагын дуранд ингэж буужээ. Манай Э.Харцага гурван удаагийн Азийн наадам, “Пёнчан-2018” өвлийн олимпыг сурвалжилсан туршлагатай, спортын гэрэл зурагчин юм.