АНУ-ын Канзас мужийн захирагч Сэм Браунбэк үр хөндөлтийг хязгаарлах хуульд гарын үсэг зурсан тухай “Франс-Пресс” агентлаг дамжуулав. Энэ хуульд зааснаар 21 долоо хоногоос дээш хугацаатай ураг тээж байгаа эх үр хөндүүлэхийг албан ёсоор хоригложээ.
Түүнчлэн насанд хүрээгүй хүүхэд үр хөндүүлэх тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчаасаа бичгээр зөвшөөрөл авах ёстой гэнэ. Хууль зөрчсөн эмч, эмнэлгийн ажилтнуудад мэргэжлээрээ ажиллах эрхийг нь хасах, тэнсэн харгалзах ял оноох зэрэг хариуцлага хүлээлгэх юм байна.
Дашрамд хэлэхэд, Америкийн Луизана, Умард Дакота, Миссисипи мужид үр хөндөлтийг бүрэн хориглох талаар хэлэлцэж байгаа аж.