АНУ-ын Лос-Анжелес хотын цагдаа нар 11 жилийн өмнө хулгайд алдагдсан комиксыг олсон байна. Холливудын жүжигчин Николас Кейжийн гэрээс алдагдсан энэ ном супермений тухай хамгийн анхны комикс юм байна. “Action Comics ¹.1” хэмээх энэ ном Калифорнийн өмнөд хэсэгт Сан-Фернандогоос олдсон аж.
Ховор ном цуглуулагчдын хорхойг хөдөлгөдөг уг комиксыг хэрэв зарвал 100 мянган долларын үнэ хүрч магадгүй аж. Хууль сахиулагчид одоогоор хулгайчийг хайж байна. Харин номыг Николас Кейжид эргүүлэн өгөх эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.