Олон нийтийн газар гивлүүр зүүхийг хориглосон хууль Францад хэрэгжиж эхэлсэн билээ. Парисын нэгэн дүүргийн худалдааны төвд гивлүүртэй явж байсан бүсгүйг торгосон тухай тус хотын цагдаа нар мэдэгдсэн байна. Нэр, овгоо хэлэхийг хүсээгүй тэр бүсгүй 150 еврогийн торгууль төлсөн аж.
Мөн энэ сарын 11-нд гивлүүр зүүсэн хэд хэдэн эмэгтэйг саатуулж, анхааруулга өгсөн гэнэ. Гивлүүр зүүхийг хуулиар хориглодог улс Европт одоогоор хоёрхон байгаа бөгөөд Францаас гадна Италид гивлүүр зүүх, мотоциклийн малгай өмсөхийг зөвшөөрдөггүй.