Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай АР мэдээлжээ. Энэ талаар тус улсын эрх баригчид болон Х.Мубаракийн гэр бүлийнхэн тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Албан бус эх сурвалжуудад мэдээлж буйгаар эрхтэн дархтнуудад үйлчилдэг тусгай эмнэлэгт тэрбээр хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эмнэлгийн эргэн тойронд харуул хамгаалалт гаргасан гэнэ.
Египетэд болсон үймээнтэй холбогдуулан шүүхэд дуудагдаад байгаа Х.Мубаракийг энэ сарын 12-нд байцаах байсан юм. Түүнийг эсэргүүцлийн хөд өлгөөний үеэр амь үрэгдсэн 800 гаруй хүний үхэлд буруутай хэмээн үзэж буй. Үүний зэрэгцээ Египетийн Прокурорын ерөнхий газар Х.Мубарак болон түүний хөвгүүдийг баривчлах шийдвэр гаргажээ.