Кот-д’Ивуарын Ерөнхийлөгч асан Лоран Гбагбог баривчилсан Францын цэргүүд түүнийг сөрөг хүчнийхэнд шилжүүлэн өгсөн тухай “Ройтерс” өчигдөр мэдээлэв. Лоран Гбагбогийн өргөөг 30 гаруй танк, нисдэг тэрэг бүхий цэргүүд хамгаалж байсан бөгөөд хоёр өдөр үргэлжилсэн тулааны дүнд тэд бууж өгсөн юм.
Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Алассан Уаттарагийн цэргүүд Абижан хот дахь Лоран Гбагбогийн өргөөг эзэлсэн тухай Францын Элчин сайд мэдэгдсэн билээ. Олон улсын энхийг сахиулагчид Кот-д’Ивуарын иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байгаа бөгөөд улсын дотоод асуудалд, тэр тусмаа Лоран Гбагбо болон Алассан Уаттара нарын хэрэгт оролцохгүй хэмээн мэдэгджээ.