Египетийн нийслэлийн төв дэх Тахрирын талбайд баасан гаригт цугласан жагсагчид бямбад шилжих шөнө цагдаа, цэргийнхэнтэй мөргөлдсөн тухай Ройтер мэдээллээ. Египетийн экс удирдагч Хосни Мубарак тэргүүтэй хүмүүсийн хэргийг яаралтай шүүх, бүх мужийн захирагчийг огцруулах, засгийн эрхийг атгаж байсан Үндэсний ардчилсан намын үйл ажиллагааг зогсоохыг жагсагчид шаарджээ.
Улмаар тэдэнтэй цэргийнхэн нэгдэж, авлигын хэрэгт холбоотой цэргийн эрх мэдэлтнүүдийг шүүхийн төлөө тэмцэхээр болсон байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Тахрирын талбайд майхан барьж хонохоор завдсан ч хориглосны улмаас тэд цагдаа нар руу чулуугаар нүүлгэжээ.
Цагдаа нар мөрг өлдөөн гаргахгүйн тулд агаарт хий буудан жагсагчдыг номхотгохыг оролдсон байна. РИА Новости агентлагийн мэдээлснээр, төв талбайд очих бүх замыг хаажээ.