Пакистаны зүүн өмнөд хэсгийн Синд тосгонд аалзны десант буужээ. Тэр тосгоны зам дагуух модод аалзны тороор хучигдаад иймэрхүү харагдаж байгаа аж.
Сүүлийн 80 жилд ийм сонин үзэгдэл болоогүй хэмээн тосгоны өндөр настнууд ярьжээ. Нэг шөнийн дотор л модод аалзны шүлсээр хучигдчихсан байсан.
Өдөр нь ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй хэмээн тосгоныхон мөн дурдсан байна.
Аалзанд эзлэгдсэн мод нарны гэрэл үзэхгүйн улмаас удахгүй үхэх аюултай гэнэ.