Их Британийн “News of the World” сонины сурвалжлагчид хууль бусаар зарим алдартай хүмүүсийн утасны яриа, дуут шуудан дахь мэдээллийг чагнасны төлөө “Ньюс Интернэйшнл” хэвлэл мэдээллийн компани хохирогчдод 15 сая фунт төлөхөөр болжээ. Жүжигчин Сиенна Миллер, Их Британийн Соёлын сайд асан Тесса Жоуэлл хөлбөмбөгийн тайлбарлагч Энди Грэй нар папарацци ажиллагаанд өрт өж хохирсон байна.
“Ньюс Интернэйшнл” эдгээр алдартнуудаас уучлал эрж, шүүхийн бус замаар тохиролцохыг эрэлхийлэх болсон тухай “Телеграф” сонины бямба гаригийн дугаарт мэдээлжээ. “News of the World” сонины хоёр ажилтныг хууль бусаар бусдын утасны яриаг чагнасан хэрэгт сэжиглэн цагдаагийнхан баривчлаад байгаа юм.
“News of the World” үүний өмнө 2007 онд Хатан хааны гэр бүлийнхний утсыг чагнаж байсан. Энэ хэргийн төлөө тус сонины ерөнхий эрхлэгч ажлаасаа халагдаж, нэг сурвалжлагч шоронд ял эдлэхээр шийтгүүлж байлаа.