БНХАУ-ын зураач Ай Вэйвэйг хууль зөрчсөн хэргээр шалгаж эхэлжээ. Тэрбээр энэ сарын 3-нд Бээжингийн нисэх онгоцны буудлаас Хонгконг руу нисэх гэж байгаад саатуулагдсан. Харин түүнийг баривчилсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Барууны орнууд зураачийг суллахыг шаардсан бөгөөд Хятадын эрх баригчид улсын дотоод хэрэгт оролцохгүй байхыг хариуд нь хүссэн аж. АНУ, Европын орнуудад нэрд гарсан Ай Вэйвэйг тэрс үзэлтэнд тооцдог эрх баригчид Араб, Ойрхи Дорнодод хямрал эхэлсний дараа гэрийн хорионд оруулсан. Түүнийг ямар хэрэгт буруутгаж байгаагаа хууль сахиулагчид мэдэгдээг үй байна.
Дашрамд хэлэхэд, Ай Вэйвэй наранцэцгийн самрыг шаазангаар хийж, Тейтийн галерейн нэг өрөөг дүүргэж байсан юм.