АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдэж, кампанит ажлаа эхэлсэн билээ. Түүнд сонгогчидтойгоо уулзах, мужуудаар явах боломж бага байгаа тул интернэт, нийгмийн сүлжээ ашиглан хүмүүстэй харилцах гэнэ.
Энэ сарын 20-нд тэрбээр Калифорнид очиж эдийн засгийн талаар уулзалт ярилцлага хийх юм. Уг уулзалтыг интернэтээр шууд дамжуулах бөгөөд энэ үеэр “Facebook”-ээр дамжуулан сонирхсон зүйлийнхээ талаар асуулт тавьж болох юм байна.
Мөн тэрбээр www.barackobama. com гэсэн цахим хуудсаар дамжуулан ард иргэдтэйгээ харилцах болжээ.