Тунисээс дүрвэсэн хүмүүсийн сууж явсан хөлөг онгоц Газар дундын тэнгист живсэн тухай Италийн эргийн харуулын албаныхан мэдээлжээ. Тус улсын Лампедуза арлаас 70 км зайд осолдсон энэ онгоцонд 200 гаруй хүн байснаас 150 нь сураггүй болсон байна.
Одоогоор далайчид 48 хүнийг аварсан тухай АР мэдээлэв. Газар дундын тэнгис дэх Лампедуза арлын ойролцоо сураггүй болсон хүмүүсийг хайж байгаа юм. Африкаас Европыг зорин ирж буй дүрвэгсэд ихэвчлэн энэ арал дээр байгаа бөгөөд одоогоор 22 мянган дүрвэгч тэнд байгаа гэнэ.