АНУ-ын Нью-Йорк, Вашингтонд 2001 оны есдүгээр сарын 11-нд халдлага зохион байгуулсан хэрэгт буруутгагдаж буй Халид Шейх Мохаммед тэргүүтэй таван хүнийг шүүх ажиллагаа Гуантанамо дахь цэргийн баазад эхэлжээ. “Шүүх ажиллагааг дахин хойшлуулах арга алга” хэмээн АНУ-ын ерөнхий прокурор Эрик Холдер мэдэгдсэн байна. Америкийн Ерөнхийлөгч Барак Обама Халид Шейх Мохаммедэд холбогдох хэргийг иргэний шүүхээр хэлэлцэхээс татгалзсан юм.
“Хоёр ихэр”-ийг дэлбэлсэн гэдгээс гадна Халидыг Балийн цэнгээний газарт халдлага зохион байгуулсан, Америкийн сэтгүүлч Дэниэл Перлийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж 2003 онд Пакистанд баривчилсан юм. Тэрбээр одоо Гуантанамогийн цэргийн бааз дахь шоронд хоригдож байгаа.