АНУ-ын Флорида мужийн пастор Терри Жонс лалын шашны сүмийн гадна цуглаан хийхээ мэдэгджээ. Мичиган мужийн Дирборн хотод орших лалын шашны төвд энэ сарын 22-нд тэрбээр энэ цуглааныг зохион байгуулах гэнэ. “Бид лалын хэт даврагсдын хийж буй үйлдлийг эсэргүүцэж байна.
Дураараа авирлахаа зогсоох цаг болсон гэдгийг тэдэнд анхааруулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулна” хэмээн Терри Жонс хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Кораныг шатаасан нь бодлогогүй зүйл” гэсэн байна.